НМХГ-ЫН ШУУРХАЙ АЛБАНД ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ АЖИЛЛАСАН ОСЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай мэдээллийн албанд ирүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас үрэгдсэн, хүнд гэмтсэн, бүлэг осол гарсан талаарх дуудлага мэдээллийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид шуурхай дуудлагаар ослын газарт ажиллаж байна. Сүүлийн 3 жил болон 2018 оны эхний хагас жилд ажилласан ослын тоон мэдээллийг  графикаар харуулья.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас гарсан нийт 140 ослын газарт ажилласаны 64 буюу 45,7 хувь нь барилгын, 9 буюу 6,5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17,5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17,5 хувь нь хөнгөн хүнсний салбаруудад гарсан байна.

Үүнээс сүүлийн 7 жилд барилгын салбарт гарсан ослуудад шуурхай мэдээллээр ажилласан талаарх тоон үзүүлэлтийг болон ослын шалтгааныг харуулбал:

Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн 15 хувь удирдлагын тогтолцооноос, 30 хувь нь ажлын байрны орчин нөхцөлөөс, 20 хувь нь техник, технологийн эвдрэл гэмтлээс, 35 хувь нь хувь хүний хүчин зүйлээс хамаарсан байна.

Ослын шалтгаан: Унах, бүдрэх, хальтрах /барилга, тайз, шат, тээврийнхэрэгслээсунах, нүх, худаг, шуудуу, ухсаннүхрүүунахг.м/тохиолдол 35 хувь,унаж байгаа эд зүйлд цохигдох/хөрс, хадчулуу, цаснынуралт, гулгалт болон барилга, байшин, өргүүр, хураасанбараа, бүтээгдэхүүннурж, унаснаасдарагдахг.м/  буюу 30 хувь,  цахилгаан гүйдэлд цохиулах7,5 хувь, өргөх зөөх механизмын ажиллагаанаас хамаарсан 12,5 хувь, түлэгдэлт 5 хувийг эзэлж байна.

Зөрчигдсөн хууль тогтоомж: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах санхүүжилтийг гаргадаггүй, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын дагуу болзошгүй эрсдэлийг тооцон ажиллуулаагүй, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтад заасанмашин механизм, тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгийн хаалт хамгаалалтгүй хийгээгүй,үйлдвэрийн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг хангаагүй, барилгын захын хийцүүдэд болон өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг байрлуулаагүй  ньБНбД 12-03-04-ийн 4.11, 6.1.1; 6.2.16; НИТХ-ын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоолын 2.1.4, “Барилга байгууламжийн буулгах үйл ажиллагааны дүрэм”-ийн 4.1.1, 6.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

 

                                                                                                      НМХГ.ХНХТХХ

                                                                                                           2018 он