ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн зургаадугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай

Хоёрдугаар асуудал:

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай

Гуравдугаар асуудал:

Химийн хорт болон аюултай бодис импортлогч, ашиглагч, худалдан борлуулах аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай

Дөрөвдүгээр асуудал:

Ахуйн шавьж, мэрэгч устгалын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай 

                                   Хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 21 -ны өдрийн 09:00 цагт эхлэв.

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхжаргал танилцууллаа.

                                                                               

                                                                       Аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан танилцууллаа.

Химийн хорт болон аюултай бодис импортлогч, ашиглагч, худалдан борлуулах аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Удвал танилцууллаа.

Ахуйн шавьж, мэрэгч устгалын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Отгонжаргал танилцууллаа.