НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгдэг аж ахуйн нэгжүүдэд Монгол улсын “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлын хангах тухай”, “Стандарчилал тохиролын үнэлгээний тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Усны тухай”, “Газрын тухай”, “Агаарын тухай”, “Хог хаягдлын тухай” зэрэг хуулиудын холбогдох заалтууд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны “Байгаль орчины менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах” А/05 тоот журам, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах болон зөрчил дутаглаас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшүүлэх зорилгоор тус хяналтын газрын холбогдох улсын /ахлах/ байцаагч нар зохион байгууллаа.

Сургалтыг байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэс, агаарын чанарын хяналтын хэлтэс, дэд бүтцийн хяналтын хэлтсийн холбогдох улсын /ахлах/ байцаагч нар хамтран 2018 оны 06 дугаар сарын 18 ний өдөр Нийслэлийн Иргэнийн танхимд аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, ус ашиглагчдад тавигдах шаардлага, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавигдах шаардлага, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж ажиллалаа.

Сургалт явуулснаар аж ахуйн нэгж байгууллагуудын хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дээшилж, зөрчил дутаглаас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах зэрэг ач холбогдолтой юм.