НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ИРГЭД, ОРШИН СУУГЧДЫН ДУНД САНАЛ АСУУЛГЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу улсын хэмжээнд 2 дахь удаагаа, орон нутгийн хувьд анх удаагаа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/462 дугаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах” захирамжаар Налайх дүүрэг дэх иргэд оршин суугчдын дунд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэдийн дунд нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан зөвлөлдөх санал асуулгыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний санал асуулгыг 2018 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд 940 иргэдийн явуулж, 2 шатны санал асуулга, хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 470 иргэдийн дунд явуулахаар урилга тарааснаас эцсийн санал асуулгад нийт 278 иргэн хамрагдсан байна.

Зөвлөлдөх санал асуулгад газрын дэд дарга С.Даваасүрэн болон 21 улсын /ахлах/ байцаагч нар модератор, экспертээр ажиллалаа.