НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр бүрэн хангалттай үнэлэгдсэн байгууллагуудын ажлын үр дүн, арга барил, ололт амжилтыг бусад байгууллагуудад нэвтрүүлэх, туршлага солилцох зорилгоор НЗДТГ-аас үзүүлэх сургууль зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр НМХГ-ын дотоод ажил, хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлын туршлага солилцох үзүүлэх сургуулийг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын дунд амжилттай зохион байгууллаа.