УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ, ОБЕГ-ын дарга нарын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хамтран баталсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал зохион байгуулах газар, бусад барилга байгууламжийн чанар, орчны болон хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник /ус, дулаан, өргөх механизм/, эрчим хүч /хий, шингэн/, харилцаа холбоо, хөдөлмөр, хүнсний чанар стандартын хяналтын 42 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын 6 хэсэг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Спирингс, Блю скай, Баянгол, Туушин, Улаанбаатар, Шангри Ла, Пума империал, Чингис хаан, Кемпинский, Парк, Цэцэг, Рамада, Бишрэлт, Корпрейт  зэрэг одны зэрэглэлтэй,  одны зэрэглэлгүй 14 зочид буудал, Чингис хаан хүрээ ХХК-ийн “Цагаан Шонхор” амралтын газар, Асем Велла цогцолборт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар  илэрсэн зөрчлийг арилгуулан, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.