НАМ ДАРАЛТЫН ЗУУХНЫ ҮНСЭНД ЦАЦРАГИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

“Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сарын аяны хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.8, 32 дугаар зүйлийн 32.3.1-32.3.3 дахь заалтуудыг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын нам даралтын зуухны хаягдал үнснээс хүн амд нөлөөлөх цацрагийн шарлагын эрсдэлд үнэлгээ хийх, зорилгоор 6 аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал үнснээс 16 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.

Тандалт судалгааны ажил үргэлжилж байна.