“БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

“Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-өөр 2018 оны 06 дугаар сарын 04-өөс 07-ны өдрүүдэдХүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Само институт, Монголын алт компанийн технологийн судалгааны төв, Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа ХХК компаниудын цацрагтай холбоотой үйл ажиллагааг 10.1 кодтой “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудас” болон10.3 кодтой “Рентген багаж, тоног төхөөрөмжийн цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийн үнэлгээг тус тус хийж, Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны  дүрэм, цацрагийн аюулгүйн норм холбогдох дүрэм журмыг сурталчилж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах эрсдэлийг хэрхэн бууруулах,  талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.