ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ СУРТАЛЧИЛАХ, ХИМИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН СУРГАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Шадар сайдын бүтээгдэхүүн нийлүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, химийн хорт болон аюултай бордисын талаарх хууль тогтоомжийг сурталчилах, химийн бодистой харьцаж ажилладаг албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, химийн бодисын холбогдолтой гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, Үнцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын албан хаагчид оролцлоо.

Сургалт Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд боллоо.2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр онолын хичээлийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн  шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл сургалтанд оролцогсдод баяр хүргэж  сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв.