ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тамгын газрын даргын баталсан “Мэдлэгээ дээшлүүлж бусдадаа түгээе-2018” дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу “LaSante” эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Г.Уранчимэгийг урьж “ Эрчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдэвт дотоод сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Агаарын чанарын хяналтын хэлтсийн улсын байцаагч нар хамрагдлаа.
Сургалтаар эрчүүд эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл амьдралын хэв маягаа хэрхэн хамгаалах, аарцаг булчин сулрах шалтгаан,францын Phenix_nanoаппаратын талаар мэдээлэл өглөө.