УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг2018 оны 05 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэдхийж гүйцэтгэлээ.
Хяналтаарцацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй164 байгууллагын 745 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 1 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтадтогтмол хамруулж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *