"/> “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ-2018” ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ-2018” ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Худалдаа, нийтийн хоолны салбарын 40 жил, тогооч нарын салбар зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбоотой хамтран дүүргийн нийт тогооч нарын II дугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монголын Тогооч нарын холбооны Ерөнхийлөгч М.Баасандорж, Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш Д.Нарантуяа, ЗДТГ-ын дэд бүтэц үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, Багануур дүүрэг дэх Тогооч нарын холбооны дарга С.Пагмадулам , тус хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг нар төрөөс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр баримталж буй бодлого, орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, хоолны цэсэнд тавигдах шаардлага сэдвээр мэдээллүүдийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.

Тус зөвлөгөөнд дүүргийн нийт 151 тогооч, үйлчилгээний ажилтан хамрагдлаа.