АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 7-9-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

2017.02.09

д/д Дүүрэг Шалгалтаар явсан байцаагчдын тоо Шалгалтад хамрагдсан обьектын тоо агаарын чанарыг сайжрулах бүс тус бүрээр Шалгалтад хамрагдсан нийт обьектын тоо Улсын байцаагчдын авсан арга хэмжээ
I II III IV
1 БОГУУХХ 22   1 15 91 107 107 мэдэгдэх хуудас, 4 акт, 20 заалттай 4 албан шаардлага
2 Баянгол дүүрэг дэх МХХ 23     33 74 107 51 мэдэгдэх хуудас
3 Баянзүрх дүүрэг дэх МХХ 3 24 4   3 31 31мэдэгдэх хуудас
4 Чингэлтэй дүүрэг дэх МХХ 20 78     4 82 53 мэдэгдэх хуудас,1акт
5 Сүхбаатар дүүрэг дэх МХХ 1       7 7 7 мэдэгдэх хуудас
6 Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ 11 17 11   18 46 46 мэдэгдэх хуудас, 8 заалттай 2 албан шаардлага, 2 акт
7 Хан-Уул дүүрэг дэх МХХ 2   11   3 14 14 мэдэгдэх хуудас
  Нийт дүн

 

81 95 27 48 197 394 299 мэдэгдэх хуудас, 7 акт, 28 заалттай 6 албан шаардлага

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Байгаль орчин, геологи, уул, уурхайн хяналтын хэлтсийн 22, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 60 улсын /ахлах/ байцаагчид Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн агаарын чанарыг сайжруулах3, 4 дүгээр бүсэд харьяалагдах обьектын харуул, орон сууцны хотхон, авто машины ил зогсоол, дугуй засвар, авто засвар, токарийн цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйл ажиллагаа явуулж буй 245иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж Агаарын чанарыг сайжруулах 3, 4 дүгээр бүсэд түүхий нүүрс түлж зөрчлийг арилгуулах, 1, 2 дугаар бүсэд MNS 5216:2016стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх талаар299 мэдэгдэх хуудас тарааж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 6 иргэн, аж ахуйн нэгжид28 заалттай 6албан шаардлага, 7 иргэнд үйл ажиллагааг түр зогсоох акт  өгч биелэлтийг хангуулж, 7 иргэний зөрчлийг газар дээр нь арилгуулж цахилгаан халаагуур тавиуллаа.