ӨЛӨН ГЭДЭС БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/254 тоот “Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу тус дүүргийн 20, 32 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж байгаа 16 газарт Байгаль орчин, Мал эмнэлэг, Барилга, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлүүдээр шинжилгээтэй хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.