ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар 7 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай

Хоёрдугаар асуудал:

Судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, аюулгүйн үзлэг шалгалтад цацрагийн үүсгүүр ашиглаж буй байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай

Гуравдугаар асуудал:

Саун, халуун ус, бассейны газруудын эрүүл ахуйн нөхцөл, стандартын хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай

Дөрөвдүгээр асуудал:

Нүүрс ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай

Тавдугаар асуудал:

Аюултай хог хаягдал, хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай

Зургаадугаар асуудал:

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай

Долоодугаар асуудал:

Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн тухай

                                            Хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 24 -ны өдрийн 09:00 цагт эхлэв.

             Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхжаргал танилцууллаа.

                                             Аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл

Судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, аюулгүйн үзлэг шалгалтад цацрагийн үүсгүүр ашиглаж буй байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхжаргал танилцууллаа.

Саун, халуун ус, бассейны газруудын эрүүл ахуйн нөхцөл, стандартын хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл танилцууллаа. 

Нүүрс ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Амарсайхан танилцууллаа.

                                                       Аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл 

Аюултай хог хаягдал, хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Энхбат танилцууллаа.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Мөнхбаяр танилцууллаа. 

Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн тухай Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил танилцууллаа.

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР