НМХГ-ЫН ХАМТ ОЛОН “УЛААНБААТАР МАРАФОН-2018’’ ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр болж, “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээнд дэлхийн 17 орны тамирчид оролцож байна. Нийтдээ 36 мянга гаруй иргэн оролцож, 15-35 насны ангилалд НМХГ-ын 85 тамирчин амжилттай оролцлоо.Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарлаа.Монгол эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхий дахинд сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой энэхүү гүйлтэнд оролцогчиддоо спортын өндөр амжилт хүсье.