“БЭРЭН КОНСТРАКШН ЭНД АВТОМЭШН” ХХК-НД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш, Э.Нарангарав нар хамтаран “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 88 тоот хүсэлтийн дагуу тус компанийн нийт 42 инженер, техникийн ажилчид болон туслан гүйцэтгэгч нарыг хамруулан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг тус газрын “Хангай хотхон”-ын барилгын талбайд зохион байгууллаа.