МАЛЫН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТЫН БАЙДАЛД ТАНДАЛТ ХИЙГДЛЭЭ

Багануур дүүргийн мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн малын вакцинжуулалтын хамралтын байдалд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тандалт хийгдсэн бөгөөд НМХГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид, Багануур дүүрэг дэх МХХ-ийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, улсын байцаагч, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хамтран 4 ажлын хэсэг болж, уг үйл ажиллагааг хэрэгжүүллээ. 
Тандалтаар тус дүүргийн 1-5 дугаар хорооны малыг вакцинжуулж буй “Алтан бэлчир”, “Дүүрэн чандмань”, “Цагаан тун эрдэнэ”, “Тэгш таван эрдэнэ” ХХК-ий үйл ажиллагаа, түүний үр дүнг шалгаж, Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт баталгаажилт хийж, малчдад зөвлөгөө өглөө.