УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Багануур дүүрэгт Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлагын хэрэгжилтийг хангуулах, хоол, хүнстэй холбоотой хордлого, хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтад “Уурхайчин” болон “Спортын төв ордон” дээр үйлчилгээ явуулж буй “Багануур Сувилал” ХХК хамрагдлаа.
Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлагын хэрэгжилтийг хангуулах, хоол, хүнстэй холбоотой хордлого, хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх”, “Худалдаа үйлчилгээний газарт тавигдах шаардлага” сэдэвт улсын байцаагчийн 2 нэр төрлийн зөвлөмжийг хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн газруудад хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *