/МЭДЭГДЭЛ/ ХИЙГЭЭР ХАНГАГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД

Зуны улирал эхэлж шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хийн хангамж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хэрэглэгчдэд тавих дотоодын хяналтыг сайжруулах, хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсээсдараах мэдэгдлийг хүргүүлж байна.
1.Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор байрлуулахгүй, хадгалахгүйбайх “Хийн хангамж БНбД 42-01-04”-ийн 9.49 /Орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор баллон байрлуулахыг хориглоно/;
2. Шингэрүүлсэн шатдаг хийнбүлэг баллоныг “Хийнхангамж” БНбД 42-01-04-ийн 9.36, 9.37, 9.38 /Олон нийтийн болон орон сууцны барилгыг хийгээр хангах тохиолдолд 600 литр хүртэл хэмжээтэй бүлэг баллоныг барилгын ханатай тулгаж байрлуулж болно./ заалтад нийцүүлэн суурилуулах, баллон хадгалах байрыг “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн шаардлагад нийцүүлэн барих;
3. Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ажилчдыг “Хийнажахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.1 “…олон нийтийн болон орон сууцанд байрлуулсан ахуйн зориулалттай хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хариуцагч нь хийн аж ахуйн байгууллага буюу сургалтын төв дээрх сургалтанд жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх ёстой.”, 3.8.2 “Хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийнажахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтанд хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байна…” заалтын дагуу дүрмийн мэдлэг олгох сургалтанд хамруулж үнэмлэхжүүлэх, шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжтэй ажиллах анхан шатны мэдлэгээр хангах;
4. Хийн баллонт тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгаанд“Хийнажахуйнаюулгүйажиллагааныдүрэм”-ийн 3.8.6 “Нийтийн байр, ахуйн үйлчилгээ, цайны газар, зочид буудал зэрэгт хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж зааварчилгааг ил тод бичиж тавьсан байх…” заалтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг байрлуулах, хийн баллонт тоног төхөөрөмж аюулгүй ашиглах талаарх зааварчилгааг хэрэглэгчдэд байнга сануулж, зөвлөж ажиллах;
5. Шингэрүүлсэн шатдаг хийн баллон болон хийн тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгааг “Хийнажахуйнаюулгүйажиллагааныдүрэм”-ийн3.11.1 “Эзэмшигч байгууллага нь хий дамжуулах хоолой, тоноглол дээр суурилуулсан дохиолол, автомат хянах ба хэмжих хэрэгсэл болон тэсрэлтийн ба галын аюултай бүс, байрны цахилгаан хэлхээний аюулгүйн горимыг хангасан тэсрэлтийн хамгаалалттай цахилгаан тоног төхөөрөмжийн урсгал болон их засвар, байнгын техникийн хяналт, үйлчилгээг хангаж байж ажиллах ёстой.” заалтын дагуу хий алдагдал мэдрэгч дохиолол болон автомат хэрэгсэлээр хангах;
6. Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгчийг ашиглалтын шаардлага хангасан, гэмтэлгүй бүрэн бүтэн баллонт тоног төхөөрөмжөөр хангах;
7. Суурийн давхар болон техникийн давхарт хийн баллонт тоног төхөөрөмж суурилуулахгүй, ашиглуулахгүй байх.
8. Хэрэглэгчид ашиглалтын шаардлага хангасан хийн тоног төхөөрөмж ашиглах, бүрэн бүтэн байдлыг сайтар шалган хүлээн авах нөхцлөөр хангаж өгөх.
Мөн шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн хангамж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж та бүхэн ”Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”,“Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Автотээврийн тухай”, “Газрын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиуд, “Хийн хангамж” БНбД42-01-04, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, “Автотээврийн хэрэгслээр хүний амь насанд аюул учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэх журам”-ийг тус тус мөрдлөг болгон ажиллаж, шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллахыг мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *