УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны 01/53 тоот, Налайх дүүргийн Засаг даргын А/47 тоот захирамжийн хэрэгжилтийн байдалд дүүргийн З дугаар хороонд байрлах уурхайн эдэлбэр газарт нүүрсний олборлолт малталт явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд Геологи, уул уурхайн хяналт, Хөдөлмөрийн хяналт, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн эсэхт хяналт шалгалт хийж, 1 иргэний үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчний хязгаарлалт хийж ажиллалаа.