НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МХХ

ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ГАНЗОРИГ

ХЭЛТСИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Үндсэн чиг үүрэг

 Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээгхүргэх хөдөлмөрлөх эрхийг хангах бизнес эрхлэгчдийн таатай орчинг бүрдүүлэн ажиллах бараа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт  нийцүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

      1.  Мал эмнэлгийн хяналт

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, дүүргийн нутаг дэстгэрт , тээврийн хэрэгслээр дамжин тархах, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын гэрээ, конвенц, стандарт, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих

      2.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт

Эрүүл ахуйн хяналтын чиглэл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй байгаль, ахуйн орчин, хоол, хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин, эмгэгээс сэргийлэх, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чигүүргийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

        3. Хүний чанар стандарт хяналт

 Хүнсний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, нийтийн хоол, согтууруулах ундаа, түүгээр үйлчилж буй аж ахуй нэгжүүдэд чанар стандартын шаардлага хангуулах болон аливаа хүнсний хордлого бусад эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллах

        4. Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналт

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй аюул,   аюултай хүчин зүйлсийг илрүүлэх замаар ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,     эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах, хөдөлмөр эрхлэх таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чигүүргийг хэрэгжүүлнэ.

         5. Байгаль орчны хяналт

Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг сайжруулж хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол,  доройтлыг бууруулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг төсвийн шууд захирагч, нэгжийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дамжуулан хэрэгжүүлэх, салбарын хяналт шалгалтын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах.

        6. Геологи уул уурхайн хяналт

Ил уурхайн   техник технологи, ашиглалтын системийн мөрдөлт, нөхөн сэргээлтийн чанар, ажлын гүйцэтгэл, осол аваарийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, эрдсийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, технологийн мөрдөлт, аюулгүй   ажиллагааг хангасан байдал болон бүтээгдэхүүний чанар, стандартад, эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөс баталсан ашигтмалт малын нөөцийн ашиглалт, нөөцийн баланс, нөөцийн хөдөлгөөний байдал, ордын олборлолтын зураг төсөл, маркшейдерийн бичиг баримт, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн импорт, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдан борлуулалт, тээвэрлэлтийн байдал, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал тооцсон байдал, нөхөн төлөлтийн гэрээний хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдалд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгж байгууллагуудад Монгол улсын хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулах

ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР

Д/д Овог, нэр Албан тушаал Утасны дугаар
1 Ж.Ганзориг Хэлтсийн дарга 80860020
2 Н.Даваахүү Тасгийн дарга, Эрүүл ахуй, халдвар хамгааллынхяналтын улсын ахлах байцаагч 80860388
3 П.Маамуу Хүнсний чанар, стандартынхяналтын улсын ахлах байцаагч 80860386
4 Б.Мөнхдэлгэр Хүнсний чанар, стандартынхяналтын улсын байцаагч 80860382
5 Р.Лхагвасүрэн Хөдөлмөрийн эрүүл ахуйнхяналтын улсын ахлах байцаагч 80860499
6 И.Жавхлант Мал, эмнэлгийнхяналтын улсын байцаагч 80860496
7 Р.Оюунгэрэл Эрүүл ахуй, халдвар хамгааллынхяналтын улсын байцаагч 80860383
8 Ү.Гантуяа Эрүүл ахуй, халдвар хамгааллынхяналтын улсын байцаагч 80860384
9 Ж.Алтанбагана Геологи, уул уурхайнхяналтын улсын байцаагч 91918528
10 Д.Ариунболд Байгаль орчны хяналтынулсын байцаагч 88099289
11 З.Адууч Мал, эмнэлгийнхяналтын улсын байцаагч 80860387
12 А.Оюунтүлхүүр Хөдөлмөрийнхяналтын улсын байцаагч 88101854
13 Г.Ганбаяр Эрх зүйн мэргэжилтэн, Дотоод ажилхариуцсан мэргэжилтэн 80860381
14 Х.Алтанчимэг Лабораторийн Чанарын менежер 80860389
15 Б.Болор Нян судлагч 80860390
16 М.Арвижих Лабораторийн химич 80860501
17 Ш.Оюунчимэг Лабораторийн химич 80860502
18 О.Нарангэрэл Лабораторийн шинжээч эмч 80860391
19 Н.Наранчимэг Лабораторийн шил угаагч 80860392
20 Б.Ууганбаяр Жолооч 80860187
21 Т.Жаргалсайхан Жижүүр 80860394
22 Л.Үнэнгэрэл Жижүүр 80860503
23 Б.Ганбаатар Жижүүр 80860395
24 Д.Бадрах Жижүүр 80860396
25 Ё.Пүрэвсүрэн Үйлчлэгч 80860393