УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Налайх дүүргийн онцгой комиссын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот албан даалгавар, 10-5/90 тоот эргүүл, шалгалт хийх хувиарын дагуу НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Горхи-Тэрэлжийн бүс нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад бүс нутгаар суурьшсан малчин өрх 26, үйл ажиллагаа явуулж буй 39 аж ахуйн нэгж, байгууллагуудад “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” мэдэгдэл хүргүүлж урьчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.