“ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ, ХӨРСӨӨ ХАМГААЛЦГААЯ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн 04 сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/96 тоот тушаалаар 2018 онд “ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ, ХӨРСӨӨ ХАМГААЛЦГААЯ” уриан дор 04 дүгээр сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд НМХГ, НБОГ, НЭМГ, НЗАА, төвийн 6 дүүрэг болон Нутгийн шийдэл сан, Ус ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв ТББ, Аюултай хог хаягдлын үндэсний холбоо аюултай хог хаягдал ТББ зэрэг төрийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр НМХГ-ын ЭМБСХХ, БОГУУХХ-ийн улсын / ахлах/ байцаагчид оролцож иргэдэд хөрс хамгааллын чиглэлээр хийгдэж буй хяналт шалгалт болон хөрсний бохирдлоос сэргийлэх талаар зөвлөгөө өгч, зөвлөмж гаргаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ өгч ажиллалаа.