“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НМХГ-ЫН ХАМТ ОЛОН ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болж, 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ өрнөлөө.
 
Цэвэрлэгээний ажил дараах чиглэлээр зохион байгуулагдлаа:
 
-Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
-Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
-Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах