“ХАРИЛЦАА БА ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн 2018 оны “Мэдлэгээ дээшлүүлж бусдадаа түгээе” сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр АШУҮИС-ийн багш, АУ-ны докторант Р.Энхтүвшинг урьж “ХАРИЛЦАА БА ЁС ЗҮЙ” сэдэвт дотоод сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Агаарын чанарын хяналтын хэлтсийн /ахлах/ улсын байцаагч нар хамрагдсан.
 
Сургалтаар улсын байцаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн хоорондын харилцааг хэрхэн зөв зохистой, үр дүнтэй болгох,харилцаан дээрээ анхаарах зүйлс, харилцааны үед үүсэх алдаа, үр дагаврын талаар жишээ татаж харилцан ярилцлаа.