“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН 2018” НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн төв8 Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар хамтран зохион байгуулж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2018” нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 04 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Эрх чөлөөний талбайд болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд ХАБЭМТ, НДЕГ, ХХҮЕГ, ХГБЗХГ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, ХХҮХ, НДХ, МХЕГ-ын ХНХТХГ-ын албан хаагчид, НМХГ-ын улсын байцаагчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, сарын аяны хугацаанд зохион байгуулагдах ажлуудыг танилцууллаа. Өдөрлөгийн үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга, сурталчилгааг явууллаа.