НМХГ-ЫН ХАМТ ОЛОН “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР” –Т ОРОЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан билээ. Үүний дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” боллоо. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын хамт олон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр-т амжилттай оролцлоо.