ШИЛЭН ХЯНАЛТЫН ЦАХИМ СИСТЕМИЙН МЭДЭЭЛЭЛ

     Төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж байгаа ачааллын талаарх бодитой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж, иргэн, бусад хуулийн этгээд, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, вэб порталд зочлогч олон нийт хандах боломжтой
шилэн хяналтын цахим системыг 2016 оны 1-р сараас үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг төлөвлөх, явц, гүйцэтгэл, үр дүнг удирдах үйл ажиллагааг системчлэн, статистик  мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, хууль сахин мөрдөлтөд үнэлгээ дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх мэдээллийн суурь баазыг байгуулан ашиглаж байна.

     Шалгуулагч хувийн хэвшлийн байгууллага, иргэн шилэн хяналтын системд нэвтрэхдээ татвар төлөгчийн e-tax системийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан нэвтэрч хийгдсэн хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчил, хяналт шалгалтаар хийгдсэн бусад үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн үзэж, санал гомдлоо бичих боломжтой юм.

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  2017 онд  2999 обьектод төлөвлөгөөт шалгалт, 1971 обьектод төлөвлөгөөт зөвлөн туслах үйчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс 2017оны 2-р сарын 24-ний байдлаар НМХГ-ын хэмжээнд нийт  29 обьектод 46 хяналтын чиглэлээр төлөвлөөт бус шалгалт, 2879 обьектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 2 обьектод хяналт шинжилгээ, 47 обьектод баталгаажуулах үйл ажиллагаа, 137 обьектод тандалт судалгаа, 200 Аж ахуй нэгж байгууллага, иргэнд салбарын сургалт  хийсэн  мэдээллийг шилэн хяналтын цахим системд бүртгэсэн байна.