МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

НМХГ-ын даргын баталсан 02-01/67 тоот  мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу БГД 10-р хороонд байрлах “Хүнс таван толгой”ХХК-ний махны үйлдвэрлэлд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд /ахуйн зориулалттай амбаарт/ гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний хонь, ямаа, үхрийн  толгой нөөцлөж, хуйхлаж  байсныг илрүүлж, чанарын шаардлага хангахгүй болсон 724 ширхэг бог малын толгойг Улаан чулуутын хогт цэгт устгалд оруулж, үйлдвэрийн хашаанд  ариутгал халдваргүйтгэлийн  “Комлуу” ХХК-иар халдваргүйтгэл хийлгүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 11.2-т заасны торгуулийн арга хэмжээ ногдуулж, цаашид авах арга хэмжээний талаар албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.