ЭМНЭЛЭГ, ДУНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЛБАН ХААГЧДАД ЦАЦРАГ ИДЭВХТ РАДОНЫ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр радоны тандалт судалгаанд хамрагдах эмнэлэг, цэцэрлэг, улсын болон хувийн хэвшлийн дунд сургуулийн холбогдох албан хаагчдад “Цацраг идэвхт радоны тухай ойлголт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийт 11 байгууллагын албан 11 хаагчдыг хамруулж, Цөмийн энергийн тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартууд, ионжуулагч цацрагийн төрөл, байгалийн цацраг, түүний дотор цацраг идэвхт радоны тухай ерөнхий ойлголт, хүний бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөлөл, радоноос үүсэх дотоод шарлагаас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээллүүдийг хүргэлээ.