ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт албан хаагчдыг  чадавхжуулах, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхзорилгоорулсын байцаагчид чиглэсэн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх” зэрэг сэдвүүдийн хүрээнд дотоод сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцлоо.  

Сургалт, хэлэлцүүлэгт ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд  хурандаа У.Жамбалцэрэн, тус хэлтсийн нийт улсын байцаагчид оролцлоо.