ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-01/40 тоот удирдамжийн дагуу нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хөдөлмөрийн тухай, Барилгын тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлт гаргах зорилгоор хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад нийт 325 зөрчил илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллаж шалгалт 75 хувьтай үргэлжилж байна.