СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн үйл ажиллагаанд Монгол Улсын Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Эрүүл ахуйн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг үндэслэн хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар мэргэжил арга зүйгээр хангах, багш, сурагчдаас санал асуулга авах, диплом , журнал, хувийн хэрэг, анги танхимын эрүүл ахуйг шалгах зэрэг ажлууд хийгдэж шалгалт үргэлжилж байна.