ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарлагдсан 20 худалдааны газруудын захирал, менежерүүдийг хамруулан 1.11.3-кодтой “Худалдаалах үйл ажиллагааны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”, 1.11.1 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах / 200м2-аас доош/ хяналтын хуудас”, Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлын талаар сургалт зохион байгууллаа.