ХЭРЛЭНГИЙН ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай “Үүрэг хүргүүлэх тухай”албан бичгийн хүрээнд Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий байцаагч нарын хүргүүлсэн үүрэг, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2018 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотод мал, амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Хэрлэн” автотээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчооны үйл ажиллагаанд дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын явцад зүүн зүгийн аймгуудаас орж ирж буй мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлэг-ариун цэврийн гэрчилгээний бүрдэл болон малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт хийлээ. 
Тухайн пост нь Зүүн зүгийн аймгуудаас орж ирж буй иргэдэд Мал гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 8 нэр төрлийн зөвлөмжийг тарааж сурталчилж байна.