“АРХИ, МАНСУУРЛЫН ХОР ХӨНӨӨЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс санаачлан Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа” сэдэвт дэвжээ тэмцээнийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Оюутан залуусын Архидан согтуурах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгэмд үзүүлэх хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож, түүнийг тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх зорилготой зохион байгууллаа. Шүүгчээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлсайхан, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Тасгийн дарга П.Даваатөмөр, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Б.Ууганбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг нар ажиллалаа. Нэгдсэн дүнгээр: 1 дүгээр байр Түшээ дээд сургуулийн “Дархлаа” баг 2 дугаар байр МУБИС-ийн “Нэг модны навчис” баг 3 дугаар байр Билиг дээд сургуулийн “Тангарагтан” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Оюутан залуусынхаа цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.