“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн 125 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус цэцэрлэгийн багш, ажилчид болон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зохистой дадалд хэвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?”, ”Халдварт өвчин”, “Хоол хүнсээр дамжих өвчин, түүний үед авах арга хэмжээ”. “Эрүүл ахуйн зохистой дадал” сэдвүүдээр сургалт явуулж, асуусан асуултанд хариулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.