“БАГАНУУР АЗЗА” ТӨХК-ИЙН АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд “Багануур АЗЗА” ТӨХК-ий ажилчдад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд тус компаний 14 ажилтан хамрагдсан бөгөөд Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Өлзийбүрэн “Зөрчлийн тухай” хууль, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Номин “Хөдөлмөрийн аюулгүй байдал, осол гэмтлээс урдьчилан сэргийлэх”, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Хулан “Хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ. 
“Багануур АЗЗА” ТӨХК-ий ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, эрсдлийг бууруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой сургалт боллоо.