МАЛ,АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ШИНЖИЛГЭЭ, БУСАД ХУДАЛДААЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЯВЦАД ХАДГАЛАХ ЗОРИУЛАЛТЫН ХӨРГҮҮР, ХӨЛДӨӨГЧИНД ХАДГАЛНА УУ

Жил бүр агуулах нян судлал, хөгц мөөгөнцөр шинжилгээнд хамруулах түүхий махны хадгалалт, худалдаалалт хөлдөөх камерын хэм -18 о С-ээс доошгүй нөхцөлд , шулсан, татасан махны гүнийн хэм 4-8оС-ээс дээшгүй нөхцөлд, дотор махны нүнийн хэм 3о С-ээс дээшгүй нөхцөлд, худалдааны газруудад мал, гахай, шувуу, ангийн мах, дайвар болон хагас боловсруулсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, өөхөн тосыг нэг ажлын байранд хуалдаалахдаа төрөлжүүлэн хөргөх төхөөрөмжид, мах, махан бүтээгдэхүүнийг +4/+8оС-т, хөлдөөн хадгалах бүтээгдэхүүний хувьд -18оС-ээс доошгүй хэмд, сүү, сүүн бүтээгдэхүүнээс түүхий сүүг 10оС-аас ихгүй хэмд хүлээн авч 4оС-ээс дээш хэмд ил задгай хонуулж болохгүй пастеризац хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг +8оС-ээс ихгүй нөхцөлд, хөлдөөсөн аарц, зайрмагийг -18оС-ээс доошгүй нөхцөлд, худалдаалж байгаа бүтээгдэхүүний төрөл тус бүрээр нь тусад нь хадгалж худалдаалах нөхцөл бүрдсэн байна. өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр хураасан он сар өдрийг бичих, өндгийг 1-2оС хүртэл температуртай 85-аас 88-хувийн харьцангуй чийглэгтэй агуулахад модон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгалах, тээвэрлэх, худалдаалах явцад MNS ISO стандартуудын шаардлагыг мөрдөн хадгалах ШААРДЛАГАТАЙ.