СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийг шалгах тухай Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу Баянзүрх цогцолбор сургууль, 136 сургууль, 209, 36 цэцэрлэгийн үйл ажиллагаанд НЗТДГ, НБГ –тай хамтран Төрийн хяналт шалгалтын тухай, Боловсролын тухай, Эрүүл ахуйн тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаа хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна