“ЗОЧИД БУУДЛЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ” СЭДЭВТ ЗӨВЛӨН ТУСЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтыг ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш нээж, сургалтын явцад “Зочид буудлын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны танилцуулга”, Нянгийн бохирдлоос үүдэлтэй өвчлөл”, “Орчин үеийн сонгомол халдваргүйжүүлэлт”, “Зочлох үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль эрхзүйн орчин” сэдвүүдээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл, шинжээч Б.Энхтунгалаг болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын халдваргүйжүүлэлтийн нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өгч, анхаарах асуудлын талаар сургалтад оролцогчидтой санал солилцлоо.