“МӨНГӨН УЛААНБААТАР” СПОРТ НААДАМД НМХГ-ЫН ХАМТ ОЛОН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.”Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд амжилттай боллоо.”Мөнгөн Улаанбаатар” спорт наадамд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцлоо.