АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажлын удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороодод байрлах 57 дугаар цэцэрлэг, түүний салбар бүлэг, 28 дугаар лаборатори сургууль, Сэтгэмж цогцолбор сургуулиудад агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд гүйцэтгэлийн хяналт хийж, заавар зөвлөгөө өгч, анги танхимын дотоод орчны агаарын чанарт хэмжилт хийж, үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна. Хяналт шалгалт цаашид үргэлжлэнэ.