ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС САЙШААГДАН ЖИШИГ ХЭРГЭЭР ТАНИЛЦУУЛАГДАВ

 БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ДҮҮРГИЙН НИЙТ 16 ХЭЛТЭС АЛБАДЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРЭГ БҮРТГЭЛТ, ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЛТ, ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТААР АМЖИЛТТАЙ ДҮГНЭГДЭН ШАЛГАРЧ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС САЙШААГДАН ЖИШИГ ХЭРГЭЭР ТАНИЛЦУУЛАГДАВ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/70, А/174  дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас утсаар болон амаар,  бичгээр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлт, хуулийн хэрэглээ, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа, хэрэг материалуудыг хэрхэн шалган шийдвэрлэж байгаа талаархи шалгалтанд дүүргийн 16 хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрлэсэн зөрчлийн хэргүүдээс Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ХЧСХУАБ А.Мөнхцэцэг-ийн Зөрчлийн хэрэг материал шалгарсаныг  Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Энхтуяа сайшаан хүлээн авч уулзан бусад хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад жишиг хэргээр танилцуулахаар болж ажлын амжилт хүслээ.