БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МХЕГ-ын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу  нийт 39 аж ахуйн нэгж, 179 иргэнийг оролцуулан хяналт шалгалт хийж, 223 зөрчил илрүүлэн газар дээр нь 135 буюу 60 хувийг арилгуулж,  1  аж ахуйн нэгжид 10 заалттай 1 албан шаардлага хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид 2500.0 төгрөгийн, 17 иргэнд 3650.0 төгрөгийн нийт 6 150.0 төгрөгийн шийтгэл оногдуулж, 2 аж ахуйн нэгжийн 3 нэр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, 12 нэр төрлийн хатаасан жимс, 4 төрлийн хүнсний ногоо, жимс, нарийн ногооноос 16, буудайн гурилнаас 3 нийт 39 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ, НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд шинжилгээнд хамруулж, хаяг шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 41.6 кг хиам, 208 ширхэг өндөг, 45 кг бууз, кетчуп 135 ширхэг, 10 ширхэг зэрэг 877 880 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны лангуунаас татан авалт хийлгүүлж, 3 удаагийн сургалтанд 86 иргэнийг оролцуулан сургалт зохион байгуулж,  262 хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгуулагуудад мэдэгдэл хүргүүлж, 37 зөвлөмж боловсруулан хэлтсийн цахим хуудсанд байршуулж мэдээ, мэдээлэлээр ханган ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *