“ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эмнэлгийн мэргэжилтэнүүдэд хандсан “ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт сургалтыг МХЕГ-тай хамтран зохион байгууллаа.

 Сургалтын зорилго нь Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээг сайжруулах, ЭМС-ын 2017 оны А/328 тоот тушаалыг таниулах, анхан шатны тусламжийн чанар, оношлогоо эмчилгээний чадавхийг дээшлүүлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгэгдсэн алдааны мэдээлэлтэй танилцах, бусдын алдаанаас суралцаж, мэдлэг, мэдээллээ  баяжуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний “Алдаа” гарахаас урьдчилан сэргийлэхэдчиглэгдлээ.

        Сургалтад “Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгэгдсэн ХХДӨ-ний тусламжийн практикт зонхилон тохиолдож буй алдаа, зөрчлийн мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “ХХДӨ гарсан үед шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүнээс дээж авах нь”, “ХХДӨ гарсан үед шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүнээс дээж авах нь”, “ХХДӨ-ний дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллага ажиллах нь” зэрэг өнөөгийн нөхцөлд тулгамдаад байгаа сэдвүүдийг  хамруулав.

           Сургалтыг Хан-Уул дүүрэг Иргэдэд үйлчлэх төв байрны хурлын танхимд 2018.02.14-ны өдөрД.Соёлмаа /ХУД дэх МХХ-ийн ЭЧХУАБ/, Б.Оюунцэцэг /МХЕГ-ын ЭЧХУАБ/, Б.Баянхутаг /ХУД дэх МХХ-ийн ЭАХХХУАБ /, Б.Очмаа /ХУД дэх МХХ-ийн ЭАХХХУБ/ нар зохион байгуулан ажилласан бөгөөд сургалтад ХУЭМТөв, ХУДНЭ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн ор бүхий эмнэлгүүд, ЕБС, СӨБ-ын байгууллагын  60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдлаа.

            Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэлээ шуурхай солилцох нь хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад чухал ач холбогдолтой. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *