САР ШИНИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НЭГДСЭН МЭДЭЭ

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 545 аж ахуйн нэгж, 1286 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа. 
ХЯНАЛТ ШАЛГАЛТААР: 
Шалгалтын явцад 1309 зөрчил илрүүлэн, 955 зөрчил буюу 73,0 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 92 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Холбогдох хуулийн дагуу 25 аж ахуйн нэгжид 28.850.000 мян/төгрөг, 116 иргэнд 22.550.000 мян/төгрөг, нийт 141 газарт 51.400.000 мян/төгрөгийн шийтгэл ногдуулсан.
Хүнсний 21 нэр төрлийн, 22.87 кг, 181 ширхэг, 421.200 мян/төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын устгалын цэгт устгалаа. 
Хүнсний сүлжээнд худалдаалагдаж байсан зөрчилтэй 74 нэр төрлийн, 280.0 кг, 1819 ширхэг, 7.998.400 мян/төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авахуулсан байна.
Шалгалтаар 137 зөвлөмж, 236 мэдээлэл, зөвлөмжийг фасебүүкэд байршуулж, телевиз, сонин, радиод 63 удаа ярилцлага өгч холбогдох сурталчилгааг хийж, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 1378 мэдэгдлийг аж ахуйн нэгж, иргэдэд тарааж ажилласан.