ЛУУВАНГИЙН АЧ ТУС

Зөвлөмж
Лууванд А витамин, мөн В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг. Эдгээр нь хүний биед шууд шингэж, маш их энерги өгдөг. 
Лууванд тодорхой хэмжээний сахар агуулагддаг ч элсэн чихэр шиг хорт нөлөө үзүүлдэггүй байна.

Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог. Дархлааны систем өвчинтэй тэмцэх хүчтэй болгодог гэдгийг эрдэмтэн судлаачид баталсан байна. 
Мөн лууван ходоод гэдсэнд хуримтлагдсан хорт бодисыг гаргаж зайлуулахад элгэнд тусладаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Ингэснээр дотоод бодисын солилцоо сайжирч хүний арьсыг уян зөөлөн болгож, батга, нүүр, хүзүүгээр юм гарахыг багасган арьсыг улам эрүүл харагдуулдаг байна.

Лууванг чанахад зарим тэжээллэг бодис нь алга болдог учраас түүхийгээр нь идэх юм уу, шүүсийг нь шахаж уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Луувангийн шүүсийг шахахад маш бага шүүс гардаг. Энэ нь лууванг дангаар нь идсэнтэй адил гэдэс дүүргэдэггүй тул лууванг хэрэглэх хамгийн зөв арга юм.

Луувангийн шүүсийг шахахдаа, эхлээд угааж цэвэрлэнэ. Тэгээд луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг учраас шүүсээ тэр дор нь уувал маш сайн. Мөн шүүсээ дангаар нь ууж дастлаа эхлээд усаар бага зэрэг шингэлж уувал зохимжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *