“ХОРТ ЗУРШЛААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ерөнхий боловсролын 28, 40, 38, 51, 77 дугаар сургуулиудын ахлах ангийн сурагчдад “ХОРТ ЗУРШЛААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” сэдэвт сургалт зохион байгууллаа.“Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүд, Эрүүл мэндийн 7 дугаар төвтэй хамтран ерөнхий боловсролын 28, 40, 38, 51, 77 дугаар сургуулиудын ахлах ангийн сурагчдад “ХОРТ ЗУРШЛААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Сургалтад 1000 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдаж “Архи, тамхиныхор нөлөө” “Эрүүл мэндэд нөлөөлөх байдал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” болон цаашид үүсэж болох үр дагавруудын талаар сэрэмжлүүлж, “21 нас хүрээгүй бол бүү хэрэглэ” тэмдэглэгээтэй утасны бөгжийг тарааж, сурагчдын сонирхсон асуултанд мэдээлэл өгч ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *